Хэт даврагч болохоор төлөвлөсөн иргэдийг саатуулжээ
Ирак болон Сири улсад хяналтаа тогтоогоод буй хэт даврагч “Халифын вант улс”
бүлэглэлд элсэхээр төлөвлөж байсан Францын зургаан иргэнийг саатуулж, гадаад
паспортыг нь хураан авсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэд Сири улсад
очиж, улмаар хэт даврагчидтай уулзахаар төлөвлөсөн байжээ. “Аюулгүй байдлын
үүднээс саатуулагдсан хүмүүсийн хувийн мэдээллийг нийтэд задруулах боломжгүй”
гэж тус улсын Ерөнхий сайд Жан Марк Эрог хэвлэлийнхэнд мэдэгджээ.
Дотоод хэргийн сайд Бернард Казенеиве “Энэ онд л гэхэд дээрх шиг 40 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр хүмүүсийн фэйсбүүк, инстаграм зэргийг нь шалгаж үзэхэд хэт даврагчидтай холбоо тогтоосон нь илэрсэн” гэсэн байна. Тус улсын Засгийн газар таван сарын хугацаанд Францын 1400 орчим хүн зэвсэгт бүлэглэлд элсч, 400 орчим хүн “Халифын улсад” элссэн гэжээ. Мөн Германы 600, Белгийн 300, Шведийн 310, Голландын 250, Испанийн 50 иргэн “Халифын вант улс” бүлэглэл болон Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй зэвсэгт бүлэглэлүүдэд элсч, тэдний төлөө тулалдаж байгаа гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ