Тайван суулт зарлаж байна
"Босоо хөх Монгол" ТББ болон Гал үндэстэн холбооны гишүүд дэмжигчид Гацууртын орд ашиглахыг, Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэн Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд өлсгөлөн зарлаж байсан. Тэгвэл өлсгөлөн зарлаж байсан иргэдийн эрүүл мэндийн байдал доройтож, цаашлаад хүний амь нас хохирч болзошгүй гэсэн эрүүл мэндийн байгууллагын дүгнэлт гарснаар өлсгөлөн зарлаж буй иргэдийн албадан эмчилгээнд хамруулахаар тараасан билээ.
б
Харин яг одоо Чингис хааны нэрэмжит төв талбайд Гацууртын орд ашиглахыг, Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж буй "Босоо хөх Монгол" ТББ болон Гал үндэстэн холбооны гишүүд, дэмжигчдийг дэмжиж байсан эх оронч, энгийн иргэдийн төлөөлөл суулт зарлаж байна. Тэдний ажлын байр төв талбайн ойролцоо байдаг аж. Суулт зарлаж буй иргэдийн төлөөлөл Б.Галмандах "Энд ирсэн хүмүүс Ноён уулаа хамгаалъя. Эх орноо хайрлая гэсэн уриаг дэмжиж гарын үсэг зурсан. Бид хоёр цаг үзэл бодлоо илэрхийлэх гээд сууж байна. Гадны ардчилсан орнуудын иргэд хоол идээд, сонингоо уншаад, хоорондоо ярилцаад талбай дээрээ амар тайван сууж байдаг биз дээ. Тэдний л адил үзэл бодлоо илэрхийлээд зүгээр сууж байна. Ямар нэгэн үймээн самуун гаргахыг хүсээгүй" гэж ярьсан.
б
Энэ үеэр Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид Жагсаал, цуглаан зохион байгуулах журмын тухай хуулийг танилцуулсан ч, суулт зарлагчид гарын үсэг зурж хүлээн аваагүй. Тайван суулт өдөр бүр 12:00 цагт эхэлж, 14:00 цаг хүртэл үргэлжилнэ гэдгийг суулт зарлаж буй иргэд онцолсон. Тэднийг дэмжигчид талбай дээр цугларч байна.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ