“МН370” Антарктид руу нисчээ
Малайзын агаарын тээврийн “МН370” онгоц Антарктид тивийг чиглэж ниссэн байж болзошгүй гэх шинэ таамгийг дэвшүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Сансарын хиймэл дагуулын мэдээллээр “МН370” холбоо тасарснаас хойш чиглэлээ гурван удаа өөрчилж, эцэст нь өмнө зүгт Антарктид руу ниссэн нь тогтоогдсон байна. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 8-ны өдөр Куала Лампураас Бээжингийн чиглэлд хөөрөх үедээ сураггүй алга болсон тус онгоцыг Энэтхэгийн далайн өмнөд хэсгээс хайсан ч олоогүй юм.
б
Өнгөрсөн сарын эхээр Малайзын удирдлагууд багийн 15 гишүүн болон 224 зорчигчийг амиа алдсан хэмээн мэдэгдэж, хайх ажиллагааг зогсоож буйгаа зарласан юм. Австралийн шинжээчид “МН370”-ийг Өмнөд Хятадын тэнгист осолдсон гэх таамаг гаргасан байна. “МН370” сураггүй болсон нууцыг тайлахаар оролдож буй шинжээч, мэргэжилтнүүдийн баг “National Geographic”-тай хамтран баримтат кино хийхээр болжээ.
б
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ