“Самсунг Форум 2015” ба ирээдүйн технологиуд Монголд тун удахгүй...

img

“Самсунг Электроникс” компани нь ирээдүйн технологи болон шинэ санааны түүчээ нь байж бусдыг дагуулна гэдэг алсын хараатай ажилладаг Ази тивийн хүчирхэг корпорациудын нэг билээ. Энэ ч утгаараа телевиз, ухаалаг гар утас, зүүдэг төхөөрөмжүүд (wearable devices), таблет, камер, гэр ахуйн цахилгаан бараа, хэвлэгч ба хувилагч машинууд, эмнэлгийн бүх төрлийн тоног төхөөрөмжүүд, хагас дамжуулагч болон сүлжээний системийн цогц шийдлүүд зэрэг бараа бүтээгдэхүүнүүдээрээ дэлхийн зах зээлд тэргүүлж байна. Түүнчлэн Internet of Things (IoT) буюу интернэт дээр суурилсан ухаалаг шийдлүүд болох ухаалаг гэр, цахим эрүүл мэндийн тусгай төслүүдийг санаачлан эхнээс нь бодитой ажил хэрэг болгон зах зээлд бүтээгдэхүүнүүдээ хэдийнэ гаргаад байна. Өдгөө тус корпораци дэлхийн 84 улсад оффис, лабораторитой бөгөөд 300 мянга гаруй хүн ажиллаж байна.

 а

“Самсунг Электроникс” корпораци нь жил бүр “Samsung CIS Forum” буюу Европ, ОХУ, Төв Азийн орнуудыг төлөөлөн ажиллаж буй түнш, хэрэглэгч, хамтрагч нарынхаа дунд тухайн жилд гарах шинэ бараа, бүтээгдэхүүн, ирээдүйн хөгжлийн концепц, загварууд, техник, технологийн ололтууд, ид туршигдаж буй санаануудаа танилцуулдаг. 2015 оны форумаа хоёрдугаар сарын 13-14-нд Туркийн Анталяа хотод зохион байгуулсан юм. Тус форумд Монгол Улсаас “Нэкст Элетроникс”, “БСБ Сервис”, “Скайтел”, “Юнител”, “Ай Ти Зон”, “Саммит Компьютер Технологи”, “Номин Электроникс”, “НаранЭло”, “Термо Тех”, “Солар Стар”, “Медиа Групп” гэх мэт 10 гаруй компанийн гүйцэтгэх удирдлагуудын төлөөлөл оролцож, дэлхийн технологийн чиг хандлагатай газар дээр нь танилцаж, Монголд оруулж ирэх шинэ бүтээгдэхүүнүүдийг гэрээ хэлцлийг үзэглэлээ.

 а

“Самсунг Форум 2015”-ын үеэр танилцуулагдаж, удахгүй худалдаанд гарах гэж буй дараах хэдэн бүтээгдэхүүнүүдийг уншигч та бүхэндээ онцлон танилцуулж байна.

 а

“CHEF COLLECTION” БУЮУ УХААЛАГ ГАЛ ТОГООНЫ БАГЦ

 

 а

Гэр ахуйн цахилгаан барааг тус бүрд нь үйлдвэрлэж зардаг худалдааны хуучин концепцийг “Самсунг” эвдэж байна. Дэлхийн хамгийн алдартай тогооч нартай хамтран 18 сарын турш ажиллаж байж хөргөгч, шарах шүүгээ, аяга тавга угаагч, уур сорогчийн иж бүрдлийн дизайн, функцийг гарган багцаар нь худалдаалж эхэлжээ. Эдгээр төхөөрөмж нь тус бүрдээ чипээр тоноглогдож холбогдсон ухаалаг системтэй бөгөөд хоолны амт, үнэр, чанарыг дээд зэргээр гаргах, хүний санамсаргүй болон хайхрамжгүй үйлдлүүд болох хоол дэвэргэх, түлэх зэрэг асуудлуудыг ухаалаг системийг ачаар байхгүй болгож чадсан байна. Эдгээр бүх төхөөрөмжүүдийг гэрийн эзэн ба эзэгтэй нар гар утаснаасаа шууд удирдах боломжтой болсон байна. Гал тогооны цахилгаан бараа нь хоол хийх хэрэгсэл төдийгүй гэрийн чимэг, интерьер дизайны нэг хэсэг заавал байх ёстойг энэхүү концепцоор тус корпораци баталж байна. Түүнчлэн уламжлалт зуухыг бодвол энэхүү зуух нь хоол хийх хугацааг 50 хувиар багасгаж, агаар шүүгч нь хоёр дахин хүчтэй болсон байна.

 а

SUHD ТЕЛЕВИЗОР

 

 а

UHD буюу Ultra High Definition технологийн дараагийн үе болох SUHD буюу Superb Ultra High Definition технологи бүхий зурагтаа гаргалаа. Энэхүү телевизор нь “quantum-dot” технологи дээр суурилсан өнгө, гэрлийн хамгийн дээд түвшинг ялгаруулдаг шинэ үеийн технологийг өөртөө агуулснаас гадна цахилгаан бага зарцуулдаг, нано кристал дэлгэцтэй ухаалаг телевизүүдийн оргилд албан ёсоор тооцогдож байна. Телевизээр гарч буй контентын өнгө, дүрс, гэрлийн ялгарлыг автоматаар мэдэрч цахилгааны зарцуулалтаа өөрөө тохируулдаг ухаалаг системтэйгээс гадна жирийн телевизээс 64 дахин өнгөний сонголт болон нягтралыг гаргаж чадаж байгаа нь үзэгчдийг гайхшруулж байлаа. Энэхүү технологи дээрээ суурилан “Самсунг” корпораци “Fox Innovation” лабораторитай хамтран “Exodus” киног өнгө дүрсний гайхамшгийг хослуулан бүтээгээд амжсан байна. Хамгийн чухал зүйл нь “Самсунг” 2015 оноос эхлэн “TIZEN” хэмээх өөрийн үйлдлийн системийг гарган бүх ухаалаг төхөөрөмжүүд дээрээ ашиглаж эхэлж байна.

 а

ПРЕМИУМ АУДИО БҮТЭЭГДЭХҮҮН

 а

 

Дуу авианы цоо шинэ технологийг энэхүү форумын үеэр танилцууллаа. WAM7500/6500 хэмээх энэхүү бүтээгдэхүүн нь Калифорни дахь лабораторид нь бүтээгдсэн бөгөөд 360 хэмийн өнцгөөр дуу, авиаг цацах хүчин чадалтай юм. Бөгжин хэлбэрийн концепц дээр суурилан зохиосон энэхүү бүтээгдэхүүн нь телевизор болон бусад ухаалаг төхөөрөмжүүдтэй утасгүй холбоогоор шууд холбогдох боломжтой бөгөөд дууг босоо болоон хөндлөн чиглэлд 360 хэмээр цацах гайхамшигтай чадалтай төхөөрөмж юм. Өөрөөр хэлбэл, дуу авиаг бүх чиглэлд жигд тархаах боломжтой.

 а

ХҮНХЭР ДЭЛГЭЦ

 

 а

Хүнхэр ухаалаг гар утас, хүнхэр телевизийн дараа компьютерийн хүнхэр дэлгэцүүд худалдаанд гарлаа. Ультра өргөн дэлгэц бүхий 21:9 инчийн харьцаатай энэхүү дэлгэц нь телевизийн дэлгэцээс огт дутахгүй бөгөөд ердийн хэрэглээний програм дээр ажиллахаас гадна энтертайнмент контент, програмууд дээр ажиллахад зохицсон дүрсийг 178 хэмийн өнцгөөр харуулах чадалтай төгс дэлгэцэд тооцогдож байна. Түүнчлэн, өндөр хэмжээний дүрсний ялгарал гаргах хэдий ч хамгийн гайхамшигтай нь тэр хэмжээний бага цахилгаан зарцуулалтыг хийдэг ид шидтэй дэлгэцүүд юм байна.

 а

УХААЛАГ ТООС СОРОГЧ

а

PowerBot хэмээх робот тоос сорогч энэ жилийн бүтээгдэхүүний сор нь байлаа. Ердөө хааш хаашаагаа 30х20 см-ийн урт өргөнтэй хэрнээ ердийн тоос сорогчийг бодвол 60 дахин хүчтэй, урдах зам болон хог, хирийг автоматаар мэдрэн цэвэрлэх энэхүү ухаалаг тоос сорогч нь гэрийн эзэгтэй нарыг шал, хивс цэвэрлэх үүргээс нь бүрэн чөлөөлж байна. Мэдрэгчээс гадна тоос сорогчоо удирдах удирдлагатай бөгөөд лазерын гэрлээр дуртай зүг рүүгээ чиглүүлэн удирдахаас гадна амьтан болон цэвэрлэх ёсгүй газрууд руу оруулахгүй, ойртуулахгүй хязгаарлалтыг автоматаар хийж өгөх бүрэн боломжтой шилдэг төхөөрөмж удахгүй Монголд худалдаанд гарах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ