"Хүчирхэг эмэгтэйчүүд Энхтайвны гүүр болдог” уулзалт болно

img

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуу эмэгтэйчүүд” клуб “Хүчирхэг эмэгтэйчүүд Энхтайвны гүүр болдог” чуулганыг ирэх гуравдугаар сарын 1-нд Нийслэлийн Иргэний танхимд болно.

 Энэхүү чуулганаар эмэгтэйчүүдийн оролцоо, эмэгтэйчүүдийн эрх, ололт амжилт болон алдаа оноотой талуудыг гаргаж ирэх, түүнчлэн нийгэмд хүргэх уриалгыг боловсруулах юм байна.

Чуулганд нийгэм улс төр, соёл урлаг, гэр бүл, хүний эрх, бизнесийн чиглэлээр салбартаа манлайлал болсон эмэгтэйчүүд оролцох бөгөөд НҮБ-ын элч дуучин, МУГЖ дуучин Т.Ариунаа, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, Хүний эрхийн хуульч М.Ичинноров, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа, Бишрэлт группийн Ерөнхийлөгч Б.Ундармаа нар  “Миний амжилтын түүх” сэдвээр залуу эмэгтэйчүүдтэй нээлттэй  ярилцах юм.

Мөн энэхүү чуулганаас гарсан уриалгыг ирэх гуравдугаар сарын 8-нд болох “JOIN ME ON THE BRIDGE” тайван жагсаалаар дамжуулан олон нийтэд хүргэх ба чуулга уулзалтаас гарсан саналуудыг нэгтгэн зөвлөмж боловсруулж холбогдох байгууллагуудад ч хүргүүлэх ажээ.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ