Хөрөнгө орлогоо мэдүүлээгүй хүмүүсийг зарлана
Авлигатай тэмцэх газраас хөрөнгө оруулгын мэдүүлгээ өгөөгүй албан хаагчдын нэрсийг ирэх сарын 1-нд зарлахаар болжээ.
ө
Учир нь тус газраас Авлигын эсрэг хуулинд заасны дагуу албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХОМ/-ийг жил бүр бүртгэж, хүлээн авдаг. Энэ хугацаа энэ сарын 15-ны өдрөөр дуусгавар болсон юм.
ө
Албан тушаалтнуудын зөв мэдүүлэг өгсөн эсэхийг шалгахдаа зарим байгууллагыг сонгон, шалгалт оруулна. Хуулинд зааснаар хоёрдугаар улиралдаа багтаан шалгалтыг явуулах ёстой юм байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ