Хоёр эмэгтэйг хөнөөсөн этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

img

БЗД-ийн есдүгээр хорооны нутаг дэвсгэр Шар хадны эцэст орших "Хар хошуу" гэх уулын орой дээр хоёр эмэгтэйн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг өнгөрсөн 2014 оны тавдугаар сарын 6-7-нд шилжих шөнө гарсан. Тэгвэл уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, 2015 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр прокурорын 108 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, 2015 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.

б

Сэжигтэн Б овогтой И нь 2014 оны тавдугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9-р хороо, Давсны булаг дэлгүүрийн хойд зүгт Хар хошуу гэх газарт хохирогч С.Баасандолгортой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж толгойн тус газарт нь чулуугаар олон удаа цохиж бусдыг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн. Мөн үүний гадна хамт явсан иргэн Б.Хосбаярыг гэмт хэргийг нуун далдлах зорилгоор түүний толгойн тус газар чулуугаар мөн олон удаа цохиж, амь насыг нь хохироож онц хэрцгий аргаар, хоёр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.

б

Түүний үйлдсэн энэ хэрэгт Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.12, 91.2.16 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. "Монгол Улсын Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т танхайн сэдэлтээр, 91.2.6-т 91.2.6.өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, 91.2.12-т 91.2.12.онц харгис хэрцгий аргаар, 91.2.16-т хоёр буюу түүнээс олон хүнийг алсан бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ" гэж заасан байдаг.

б

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

баттүүл :
цаазаж болохгүй найрсаг улаанбаатарт тохирохгүй
2015-02-25
zochim:
elbegeegiin dvv bsan bol iim balai hyyli gargahyy hyyli gargasan nohortei tsyg tsaatalawal taarna
2015-02-25
zocnin :
hohirocniin heriig harin bicnihgyi alsan hyniig niited delgeh yostoi btal harin cn esregeer yum boljee yyniig bicnigcn iim yumiig medmeersendee.
2015-02-25
zochin:
te1yyd chini hohrogchiin neriig bicheed aluurchniihiig nuudag sonin garuud ve
2015-02-25
zochin :
shuud tsaazal tehdee amrahan argaar bish tarchilaaj
2015-02-24
ийм л байгаа шүү дээ:
цаазалж болохгүй шүү дээ хүний эрх хамгаалах хэрэгтэй харин татвар төлөгч бид нар хоол унд өмсөх хувцас орон байр ус цахилгааны мөнгө хамгаалах хүнийх нь цалинг өгье энэ ардчилал мөн үү хариуг нь ерөнхийлөгчөөс асуу үхсэн нь хүний эрх ярихгүй хохь нь
2015-02-24
зочин:
ийм хэрэгтэнг шууд цаазла
2015-02-24
зочин:
хохирогчийн нэрийг бичихгүй байж болдоггүй юм уу.
2015-02-24
aluurchin:
tsaaz ug naadahdaa
2015-02-24