Сайдын тушаалаар Э.Батбаярыг томилжээ
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлын албан тушаалд Монгол Улсын Хууль зүйн сайд Д.Дорлигжавын 2015 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн Б/24 дугаарын тушаалаар хууль зүйн ухааны доктор, дэд профессор Энхээгийн Батбаярыг томилжээ.
б
Тэрбээр 1990-1992 онд ЗХУ-ын Курган хотын Металлургийн сургууль, 1995-1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч бакалаврын зэрэг, 1999-2000 онд МУИС-ийн хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалжээ. Мөн 2002-2005 онд ОХУ-ын Краснодар хотын Кубаний Улсын их сургуульд хууль зүйн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан байна.
ы
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ