Алдарт уяачдын нэрэмжит уралдаан болжээ

img

17-р жарны модон хонь жилийн сар шинийн баярт зориулан морин жилд Орхон аймгийн алдарт уяач цол хүртсэн уяачдын нэрэмжит хурдан морины уралдаан шинийн тавны өдөр зохион байгуулжээ.

 Тус уралдаанд азарга, их нас, соёолон, эрлийз 4 насны 200 гаруй шандаст хурдан хүлгүүд уралдсан бөгөөд алдарт уяачдын мялаалга уралдаан их насны уралдаанаар эхэлсэн байна.

Их насанд 60 гаруй морь уралдаж түрүү магнайд Б.Баясгалангийн суман хүрэн, аман хүзүүнд Д.Батдэлгэрийн хүрэн зүсмийн морь, айргийн 3-т С.Ганжаргалын хүрэн зүсмийн морь тус тус хурдалж уясан эзэн, хурсан олноо баясгалаа.

Хурдан морь унаач хүүхдүүд унасан морины наснаас шалтгаалан нар салхи шуурга, цастайг үл хамааран 10-30 км газар туулдаг. Өвлийн уралдаанд хүүхдийн хацар, чих, гар хөл нь хайрагдах, мориноос унаж гэмтэх тохиолдол гардаг.

Харин энэ удаагийн уралдааны үеэр 3 хүүхэд мориноос унасан ч гэмтэл аваагүй аж.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ