Британи охид хэт даврагч болжээ
Исламын шашинтай гурван Британи охин 15 настай Кадиза Султана, 16 настай
Амира Абасе, 15 настай Ветхамел нарыг хэт даврагч болсон хэмээн сэжиглэж байна.
Тэд өнгөрсөн долоо хоногийн эхээр найзынхаа хуриманд оролцоно хэмээн гэрээсээ яваад
холбоо тасарчээ. Лондон хотын нисэх буудлын хяналтын камерт бичигдсэнээр дээрх
охид Сири улс руу явсан нь тогтоогдсон байна. Тэднийг Иракийн хэт даврагч “Халифын
вант улс” бүлэглэлд элссэн байж болзошгүй хэмээн Британийн Тагнуулын албанаас мэдэгдсэн
тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Охид гэрээсээ яваад зургаа хонож буй гэнэ. 15 настай Кадиза Султана фэйсбүүктээ “Биднийг хайх хэрэггүй. Бид бусдын шахалтаар бус өөрсдийн хүсэлтээр Сирид ирсэн” гэж бичжээ. Мөн хар өнгийн гивлүүр зүүсэн зургаа байршуулсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ