Уатсон гүнж болох уу
“Харри Потер” цувралын од, жүжигчин Эмма Уатсоныг Их Британийн ханхүү
Харритай болзож эхэлсэн тухай “www.glamour.com” мэдээллээ. Жүжигчин бүсгүй өчигдөр ханхүүтэй Лондонгийн
нэгэн шөнийн клубээр үйлчлүүлж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Гэрчүүд
“Тэд гар гараасаа хөтлөлцөж, ихэд дотно харагдаж байсан” гэж мэдээлжээ. Мөн
ханхүүгийн дотны найз “Харри, Уатсонтой болзохыг эртнээс мөрөөддөг байсан. Ханхүү
түүнд дурласан, хуримаа хийхэд ч бэлэн байгаа” гэж ярьжээ.
Өнгөрсөн жилээс эхлэн хатан хаан II Элизабет ач хүүгээсээ гэрлэхийг шаардах болсон юм. Тэрбээр саяхан болсон гэр бүлийн уулзалтын үеэр “Нүд анихаасаа өмнө Харриг хуримаа хийхийг нь харах юмсан” гэсэн байна. Эмээгийнхээ шаардлагаар Харри ирэх ондоо багтаан сүй тавихаа мэдэгдээд буй. Харри сүйт бүсгүйгээрээ Уатсоныг сонговол жүжигчин бүсгүй гүнж болох юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ