Эдди Рэдмайн: Миний гарт “Оскар” байна

img

87 дахь удаагийн “Оскар”-ын “Шилдэг эрэгтэй жүжигчин” номинацид ялалт байгуулсан жүжигчин Эдди Рэдмайний “NBS” телевизэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

.

-Жилийн өмнө та “Би царайлаг биш. Гэхдээ би авъяастай” гэж хэлж байсан. Энэ үгийг сонсоод би “Эдди Рэдмайн чи царайлаг бас авъяастай” гэхэд чиний нүүр улааж байсныг санаж байна. “Шилдэг эрэгтэй жүжигчин” болоод тайзан дээр зогсч байхыг чинь хараад “Энэ залуу ч гайхалтай юм аа” гэх бодол төрлөө?

-Миний гарт “Оскар”, нүүрэнд минь инээмсэглэл байна. Үнэхээр гайхалтай. Өөрөөрөө олон ч удаа бахархаж байсан ч өнөөдрийнх шиг бахархаж үзсэнгүй. Энэ гайхалтай мөчийг олон удаа мэдрэхийг хүсч байна.

1

-Та физикийн ухааны нэрт эрдэмтэн Стефен Хаукингийн дүрийг бүтээж, “Оскар”-ын эзэн боллоо. Хаукинг бол гоц ухаантан. Гоц ухаантны дүрийг бүтээхэд ямар саад бэрхшээлтэй нүүр тулав?

-Тиймээ. Стефен Хаукинг бол гоц ухаантан. Тэр надад “Шинжлэх ухаан хөгжсөн цагт хүн төрөлхтөн цаг хугацаагаар ажиллаж болно” гэж хэлсэн. Би энэ өгүүлбэрийг сонсохын тулд түүний хажууд 30 минут зогссон. Тэрбээр хүнд өвчний улмаас ярих чадвараа алдсан. Түүний хоолойны оронд суулгасан ярих төхөөрөмж нь нэг асуултад төгс, бүрэн дүүрэн хариулахад 7-30 минутыг зарцуулдаг. Энэ уулзалт надад гүн сэтгэгдэл үлдээсэн. Би Стефен Хаукингийн дүрийг бүтээх явцдаа дээрх уулзалтыг санаж, их хичээсэн. Амаргүй дүр байсан. Энэ эрхмийг энгийн нэгнээр дэлгэцэнд гаргахыг хүсээгүй. Жүжигчин хүн, хувь хүнийхээ үүднээс их хичээж, хөдөлмөрлөсөн.

1

-Стефен Хаукинг “The Theory Of Everything” киног үзсэн болов уу. Таны жүжиглэлт, дэлгэцэн доторх өөрийгөө хэрхэн дүгнэсэн бол?

-Сайн хэлж мэдэхгүй байна. Шагналаа аваад хамгийн эхэнд Стефен Хаукингийн гэр бүлд энэ баяртай мэдээг дуулгасан. Энэ агуу эрхэм дэндүү эмгэнэлтэй хувь тавилантай учирч 21 настай байхдаа хүнд өвчний золиос болсон. Би энэ эрхмийн амьдралын багахан хэсгийг хүмүүст хүргэсэндээ баяртай байна.

1

-Энэ дүрээр “Оскар”-ын эзэн болно гэж төсөөлсөн үү?

-Үгүй ээ. “Оскар”-т нэр дэвшинэ гэдэг жүжигчин хүний хувьд том баяр байсан. Бүх зүйл гэнэтийн, урьдчилан таахын аргагүй байсан. Үнэхээр баяртай байна.

1

-Энэ жил зохион байгуулагдсан бүх кино наадамд ялалт байгуулсан. Та шагнал авах бүртээ сэтгэл хангалуун байгаа харагдсан. Харин алтан хүнийг авахдаа дуу алдаж, “Хөөх, энэ оскар минийх гэж үү” гэж орилсон. Жүжигчин бүхний мөрөөдлийн шагнал “Оскар” бололтой?

-Тиймээ. Цаг хугацаа зарцуулсан бүтээлийнхээ үр шимийг хүртэж, шагналын эзэн болно гэдэг уран бүтээлчдийн мөрөөдөл байх. Би өөрийгөө хэзээ нэг цаг “Оскар”-ын эзэн болно гэдэгт итгэлтэй байсан. Гэхдээ өнөөдөр “Оскар”-ын эзэн болно гэж зүүдлээчгүй явлаа.

1

-Сүүлийн хэдэн жил Британийн уран бүтээлчид “Оскар”-ын эзэн болж байна?

-Чи чадварлаг бол чиний шагнал, нэр алдрыг хэн ч булааж чадахгүй.

1

-Та “Оскар”-ын эзэн боллоо. Спортоор бол алтан медалийн эзэн боллоо. Маргаашнаас таныг ангуучлах сэтгүүлч, зураглаачийн тоо нэмэгдэх нь ойлгомжтой. Ямар ч арга хэмжээ, хүлээн авалтад очиход “Оскар”-ын шагналт Эдди Рэдмайн гэж танилцуулах болно. “Оскар” хүртсэн ихэнх уран бүтээлч оскарын баримал шигээ бүх хүний анхаарлыг татдаг. Та өөрчлөлтөд бэлэн үү?

-Өөрчлөлтөд бэлэн байна. Гэхдээ маргаашнаас би өнөөдрийнхөө Эдди Рэдмайнийг өөрчлөхгүй гэдгээ амлаж байна. Та бүхний итгэлийг алдахгүй, олон хүнд хүндлэгдэх олон сайхан дүр бүтээмээр байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
yasan mundag yariltslaga ve.oskariin shagnal eznee oldog l yum baina.
2015-02-25