Улсынх нь дотоод асуудалд оролцохгүй байхыг анхааруулав

img

Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо Австрали, Франц, Бразилийн удирдлагуудад хандаж, улсынх нь дотоод асуудалд оролцохгүй байхыг анхааруулсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрбээр хар тамхины хэргээр цаазын ял сонссон дээрх орнуудын иргэдийг суллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч “Австрали, Бразилийн удирдлагууд шахалт үзүүлсэн ч хар тамхины хэргээр ял сонссон хүмүүсийг суллаж, өршөөл үзүүлэхгүй болно” гэж хэлжээ.

1

Видодогийн мэдэгдлийн дараа Австралийн Ерөнхий сайд Тони Эббот дургүйцлээ илэрхийлж, “Хоёр орны дипломат харилцаанд сэв суухад ойрхон байна” гэж мэдэгджээ. Тэрбээр хар тамхины хэргээр цаазын ял сонссон хоёр иргэнийг нь суллахгүй бол буцалтгүй тусламжаар олгосон нэг тэрбум ам.долларыг энэ сардаа багтаан буцаан олгохыг шаардсан байна. Энэхүү мөнгийг цуглуулах кампанит ажил Жакарта хотноо үргэлжиж буй. Өнгөрсөн сарын эхээр Франц, Бразилийн удирдлагууд Жакарта хотноо байрлах элчин сайдын яамаа эргүүлэн татсан билээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
эдгээр орнууд энэ үйлдлээрээ хар тамхины наймаачдыг өөгшүүлээд байгаа нь ямар учиртай юм бол. ардчилсан, ардчилсан гэхэд арай дэндэнээ хө.
2015-02-25
11111111:
zov shuu ingej uls ornoo xamgaalaxgui bol tom gex gurnuud duraaraa durgix geed l. manai elbegee ch yaaxav dee amerikiin zaavraar xodolj baigaa xuuxeldei, ingej duugarch chadaxgui ee
2015-02-25
зочин:
том гүрнүүд сүрдүүлдэг бол жижиг улс яадгийг уншиж анхаарч амаач 76 тэнгүүд ээ
2015-02-25