Украин руу цэргээ илгээнэ

img

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон “Аюулгүй байдлын үүднээс Украины зүүн хязгаар руу цэргээ илгээхээр боллоо” гэж мэдэгджээ. Ирэх сарын 1-нээс хоёр улс хамтарсан цэргийн сургуулилт хийхээр төлөвлөсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Цэргийн сургуулилтыг Минскийн гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж буй бүс нутгуудад хийхээр болжээ. 14 хоногийн хугацаанд үргэлжлэх цэргийн сургуулилт өндөрлөсний дараа Украины армид зөвлөгөө өгөх Британийн хэсэг  цэрэг тодорхойгүй хугацаагаар тус улсад байрших гэнэ. Британийн тал 200 орчим цэргийг дөрвөн багт хувааж, зүүн хязгаар руу илгээхээр болжээ. “Эхний хэсэг энэ долоо хоногийн эцсээр Киевт хүрнэ” гэж Камерон мэдэгдсэн байна.


Германы Канцлер Ангила Меркель “Украин руу цэрэг илгээх нь хямралыг улам даамжруулах эрсдэлтэй. АНУ, Их Британи тэргүүтэй орнууд Украины хямралыг цэглэх бус улам даамжруулах төлөвтэй байна” гэж хэлжээ.


Өнгөрсөн сарын сүүлээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Украины армид зэвсэг нийлүүлэх хүсэлт гаргасан ч Франц, Германы эсэргүүцэлтэй нүүр тулсан юм. Обамагийн мэдэгдлийн дараа Канцлер Беларусын нийслэл Минск хотноо “Нормандын дөрвөл”-ийн уулзалтыг зохион байгуулж, гал зогсоох гэрээг байгуулсан юм.


Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

reader:
dain ch boloh ym bndaaa..
2015-02-26
zochin:
muusain yankuud haa ocihson gazaraa dain hiij ardichlal erk chuluu gej, jijig uls oroniig dampuuruul yum daa.
2015-02-26
lev tolstoi:
dain bolloo doo
2015-02-25