Өргөдөл баталгаажуулах хугацааг сунгажээ

img

Цахим системээр газар өмчилж авсан иргэд газраа баталгаажуулах эрхийн хугацааг сунгасан байна. Өөрөөр хэлбэл энэ сарын 26-ны өдрийг дуустал газар баталгаажуулах өргөдлийг хүлээн авах байсан бол хугацааг сунгаж, Нийслэлийн өмчийн харилцааны газраас өргөдлийг 27-ны өдрийг дуустал хүлээн авахаар болсон байна.

f

Тиймээс Баянзүрх дүүрэгт газар өмчлөхөөр сонгогдсон иргэд дүүргийн өмч, газрын харилцааны албанд, Сонгинохайрхан дүүрэгт сонгогдсон иргэд “Орчлон” хорооллын урд 27-р хорооны байранд, Багануур, Баганхангай дүүрэгт сонгогдсон Улаанбаатар хотод оршин суудаг иргэд Хан-Уул дүүргийн соёлын төв ордонд очиж өргөдлөө баталгаажуулах аж.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ