Монгол оймсыг Канадад гаргахаар болжээ
Монгол ямаа, тэмээний ноосон оймсыг Канад улсад экспортлох гэрээ байгуулжээ.
Тодруулбал, монголын нэгэн ноосон оймс үйлдвэрлэдэг компани 3000 долларын гэрээ байгуулсан байна. Учир нь монгол ямаа, тэмээний ноосоор урласан чанартай, хөлд эвтэйхэн дулаахан байдаг. Тиймээс цаг агаар нь Монголтой төстэй Канадад эрэлт ихтэй байна гэж үзэж байгаа тухай Аж үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ