20 дугаар сургуулийн заалыг их засварт оруулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-үүл “Тендерийн хэмнэлт зарцуулах тухай” А/148 дугаар захирамж гаргасан байна. Захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн биеийн тамирын заалны их засварын ажилд шаардлагатай 42 сая төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих 20 дугаар сургуулийн барилгын давхрын өргөтгөлийн тендерийн хэмнэлтийн хөрөнгөнөөс гаргахаар шийдвэрлэжээ.
ө Засварын ажлыг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулан, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт даалгасан байна. ө Харин хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгожээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ