Ч.Содномцэрэнг СЕХ-ны даргаар улираан томилжээ
УИХ-ын намрын чуулганы хуралдаанаар Ч.Содномцэрэнг Сонгуулийн ерөнхий хорооны даргаар улираан томилжээ. Түүнчлэн, Ц.Болдсайханыг тус хорооны нарийн бичгийн даргаар томилох шийдвэр гаргасан байна.
б
Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу тус хорооны дарга, нарийн бичгийн даргыг хорооны гишүүдийн дотроос УИХ-ын даргын санал болгосноор томилдог юм.
б
Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Ч.Содномцэрэнг улираан томилуулах, Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар Ц.Болдсайханыг томилуулах санал гаргаж, УИХ-аар дэмжигджээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ