Шөнийн ажиллагаа
Босоо хөх Монгол бүлгэм, Сэлэнгэ аймгийн иргэд хамтран "Ноён уулаа аваръя" хөдөлгөөнийг өрнүүлэн Хэлмэгдэгсэдийн хөшөөний дэргэд өлсгөлөн зарласан иргэдийг энэ сарын 23-ны шөнийн 00.50 цагийн орчимд эрүүл мэндэд нь ноцтой хохирол учирсан хэмээн албадан саатуулах арга хэмжээг авсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ талаар Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн зүгээс өлсгөлөн зарласан иргэдийн эрүүл мэндэд аюултай нөхцөл үүссэн гэж мэдэгдсэн.
Харин Цагдаагийн байгууллагын зүгээс өлсгөлөн зарласан иргэдийг эмнэлгийн байгууллагад шилжүүлэхэд нь дэмжлэг өгч ажилласан. Өлсгөлөн зарласан иргэд болон тэднийг хамгаалж буй иргэд ямар нэгэн саад учруулаагүй, өөрсдөө сайн дураараа бидний ажлыг дэмжсэн хэмээн мэдээлсэн билээ. харин өлсгөлөн зарласан иргэдийн хувьд "Бидний эрүүл мэндэд аюул учраагүй, бага зэрэг жин хаяснаас өөр өөрчлөлт байгаагүй" хэмээн хэлсэн юм. Харин тэднийг хамгаалж байсан хүмүүсийн хувьд хүчний байгууллагыг эсэргүүцэж, асуудал үүсгээгүй ч ахалж байсан хүмүүсийг хүч хэрэглэн саатуулж, хэдэн цагаар байцаалт явуулсан гэж цахим хуудсандаа бичжээ.
Тэгвэл энэхүү албадан саатуулах арга хэмжээний үеэр хийгдсэн ТВ8 телевизийн "Өдрийн толь"-д гарсан бичлэгийг хүргэж байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ