Христийн шашинтай 90 хүнийг хулгайлжээ
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид Сирийн Камишил хотоос
христийн шашинтай 90 хүнийг хулгайлсан тухай тус улсын Батлан хамгаалах яамнаас
мэдээлснийг “www.dailymail.co.uk” уламжлав. Хэт даврагчид оройн залбиралаа үйлдэж байсан
хүмүүсийг бүхээгтэй машинд ачиж, 10 гаруй хүний аминд хүрчээ. Сирийн хойд
мужийн иргэд исламын шашнаас гадна христийн шашин шүтдэг аж. “Дээрх иргэдийг
ямар зорилгоор хулгайлсан, хаана байршуулж байгаа нь тодорхойгүй байна” гэж Камишил
хотын цагдаагийн газраас мэдэгджээ.
Энэ сарын эхээр хэт даврагчид христийн шашинтай Египетийн 21 иргэнийг цаазалсан билээ. Тус бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдади “Исламын шашнаас урваж, барууны шашин шүтсэн бүхэн амиа алдах болно” гэж мэдэгдсэн удаатай. Хэт даврагчид гурав хоногийн дотор 144 хүний аминд хүрсэн байна.
Ирэх сарын 8-9 өдрүүдэд Женев хотноо Иракт цохилт өгч буй холбоотон орнуудын Батлан хамгаалахын сайд нар Ойрхи Дорнодын асуудлаар хуралдаж, хэт даврагчидтай тулалдах шинэ төлөвлөгөө гаргахаар болсон байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ