Ихэнх нутгаар цасан шуургатай

img

Маргааш буюу энэ сарын 26-наас эхлэн баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 27-нд ихэнх нутгаар, 28-нд зүүн зүгийн нутгаар, 3-р сарын 1-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

f

 Салхи энэ сарын 27,28, гуравдугаар сарын 1-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус, Хүрэн бэлчир, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байх аж.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ