Гэмт этгээд найман хүний аминд хүрчээ
Чехийн Угерски-Брод хотын “Дружба” гэх зоогийн газарт зэвсэглэсэн этгээд халдлага
үйлджээ. Халдлагын үеэр найман хүн амиа алдсан тухай “Ройтерс” агентлаг
мэдээллээ. Гэрчүүдийн мэдээлснээр “Хөх өнгийн урт хүрэмтэй 60 орчим насны
эрэгтэй 12.00 цагийн үед зоогийн газрыг барьцаалснаа мэдэгдэж, гэнэт гал нээсэн”
гэнэ. Халдлага гарах үед зоогийн газарт 21
хүн үйлчлүүлж байжээ.
Гэмт этгээд үйлчлүүлэгчид рүү гал нээж, зоогийн газрын үүдний хэсэгт бөмбөг дэлбэлсэн байна. Зоогийн газрыг цагдаа нар бүслэсний дараа гэмт этгээд толгой руугаа буудаж, өөрийнхөө амийг хороожээ.
“Халдлага үйлдсэн этгээд 67 настай. Угерски-Брод хотын иргэн. Сэтгэц, мэдрэлийн өвчтэй” гэж хотын дарга Патрик Кунчар ярьжээ. Энэхүү халдлага ямар нэгэн гэмт бүлэглэлтэй холбоогүй гэж Чехийн Засгийн газраас баталсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ