Францын иргэнийг барьцаалжээ

img

Олон улсын байгууллагын журмаар Йеменийн нийслэл Сана хотноо ирсэн 30 настай Франц эмэгтэйг хэт даврагчид барьцаалсан тухай Францын Гадаад харилцааны яамнаас мэдэгдлээ. “Эмэгтэйг байрнаас гарч явах үед бүлэг этгээд хулгайлан авч явсан” хэмээн гэрчүүд ярьцгаажээ. “Барьцаалагдсан эмэгтэйн мэдээллийг нийтэд задруулахыг Францын Гадаад харилцааны яамнаас эрс хориглосон” гэж “www.aljazeera.com” мэдээлэв


Йеменд идэвхитэй үйл ажиллагаагаа явуулдаг 10 гаруй зэвсэгт бүлэглэлүүд байдаг. Францын төлөөлөгчид тус улсын цагдаа нартай хамтран мөрдлөгө явуулж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл аль зэвсэгт бүлэглэл эмэгтэйг барьцаалсан нь тодорхойгүй байна гэжээ.


Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд барьцаалагдсан эмэгтэйг аврах ажиллагаанд Йеменийн Засгийн газрыг нэгдэхийг уриалжээ. Тэрбээр “Иргэнээ эсэн мэнд байгаасай хэмээн залбирч сууна” гэж хэлжээ. Тус улсын Засгийн газар Йеменд ажиллаж, амьдардаг иргэдээ тус улсыг орхин гарахыг сануулсан байна.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ