Ж.Самбуугийн нэрэмжит гэр музейг нээв
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, 1937-1946 онуудад БНМАУ-аас ЗХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Жамсрангийн Самбуугийн гэр музейг ОХУ дахь Монголыэ ЭСЯ-ны төв байранд нээжээ. Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу нь Халх голын дайн, Эх орны их дайн, 1945 оны Чөлөөлөх дайны үед ЗХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан аж.
df
Түүний нэрэмжит гэр музейд ажлын ширээг нь байрлуулж арын ханан дээр нь дээрх гурван дайнтай холбогдолтой фото зургуудыг жаазлан өлгөжээ. Мөн ЗХУ-ын Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга М.И.Калининд итгэмжлэх жуух бичгээ барьж байгаа болон эхнэртэйгээ авахуулсан ховорхон зургуудыг байрлуулсан байна.
й
Ж.Самбуугийн бичсэн “Малчдад өгөх зөвөлгөө” нэртэй номыг орос хэл дээр орчуулан 1944 онд хэвлүүлж байсан ховор чухал номыг шилэн хоргонд байрлуулсан гэнэ.
ыб
Дашрамд дуулгахад, энэ жил БНМАУ-аас ЗХУ-д сууж байсан анхны Элчин сайд Ж.Самбуугийн мэндэлсний нь 120 жилийн ой нь тохиож буй ажээ.
бы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ