Р.Анхням, Б.Амарсайхан нарыг хүндэтгэнэ
Монголын жүжигчдээс анх удаа Холливуд, олон улсад хөл тавьсан жүжигчин Б.Амарсайхан, Р.Анхням нарт өнөөдөр БСШУ-ы сайд Л.Гантөмөр хүндэтгэл үзүүлэхээр болжээ. Уг арга хэмжээ өнөөдөр БСШУЯ-ны 4 давхарт 401 тоот Хүндэтгэлийн танхимд 15.00 цагт болох юм.
ө
Р.Анхням нь “Оскар”-ын шагналт, Францын нэрт найруулагч Жан Жак Анногийн найруулсан “China Film Group”-ийн бүтээл “Чонон сүлд” кинонд тоглосон юм. Уг кино Монгол дахь нээлт энэ сарын 27-ны 19.00 цагт “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо” кино театрт нэгэн зэрэг болох аж. БНХАУ-д хоёрдугаар сарын 19-нд нээлтээ хийсэн даруйдаа 7.5 сая ам.долларын орлого олоод буй уг киног Монголд гаргах ажлыг “Гэгээ паблишн” компанийнхан санаачлан гэрээг үзэглэсэн байна.
ө
Уг киноны гол дүрд Уилльям Фин Шаофин, Шаун Ду, Бэсин Зябу болон Монголын жүжигчин Р.Анхням нар тоглосон юм.
Харин жүжигчин Б.Амарсайхан нь Монголоос хамгийн анх удаа Холливудтай гэрээ байгуулан кинонд тоглосон жүжигчин болооод буй. Тэрээр Нэтфликс компанийн санхүүжилтээр бүтээж буй Марко Поло олон ангит киноны Ариг Бөхийн дүрийг бүтээсэн юм. Уг кино ирэх 12-р сард дэлгэцнээ гарна.
ө
"Марко Поло" киноны киноны зохиолыг “Хидалго” зэрэг Холливуудын олон шилдэг киноны зохиолыг бичсэн Жон Фуско бичсэн бөгөөд тэрбээр Монголд ирж, судалгаа хийсний үндсэн дээр энэ зохиолыг бичсэн тухай Холливуудын вэбсайтуудад бичсэн юм.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ