Ерөнхийлөгчийн бэлгийн үнэ цэнийг тайлбарлажээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Сар шинээр сараар 100 болон түүнээс дээш настай ахмад настангуудад гарын бэлгээ хүргүүлдэг уламжлалтай. Харин тус бэлэгний зургийг иргэд олон нийтэд дэлгэж цахим ертөнцөд шүүмжлэл дагуулаад байсан юм.
ө
Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас тайлбар хийжээ. Энэ жилийн Ерөнхийлөгчийн гарын бэлэг нь нийтдээ 118 мянган төгрөгт багтсан аж.
Тодруулбал есийн тоог бэлгэдэж есөн төрлийн зүйл багтаадаг байна.
ө
Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хонин жилийн шинийн 1-нд зориулсан мэндчилгээ, алд цэнхэр хадаг, цаг тооны бичиг, “Алтан говь” шоколад, цагаан идээний дээж ааруул, ёотон, савлагаатай ногоон цай, цэвэр хонины ноосон дээлийн даавуу, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн бэлэг-2015” гэсэн бичигтэй бэлгийн хайрцаг зэрэг багтсан гэнэ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ