Хууль зүйн мэдээллийг дохионы хэлээр хүргэнэ

img

Хууль зүйн анхан шатны мэдээллийг дохионы хэлээр хүргэдэг боллоо

й

Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль сурталчлах ажлын хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс санаачлан нийт 25 сэдвээр хууль, эрх зүйн мэдээллийг дохионы хэлбэрт оруулах ажлыг Монголын Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо болон Финляндын “FLOM” байгууллагын төсөлтэй хамтран хийж гүйцэтгэжээ.

й

Энэ ажил нь хууль эрх зүйн мэдээллийг зөвхөн унших биш дохионы хэлээр харах мөн сонсох боломжийг бүрдүүлэх ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хууль, эрх зүйн мэдээлэл хүргэх зорилготой юм. Тус бүтээлд нь дохион хэлний хамт аудио болон текстийг багтаасан тул хүн бүр үзэх, сонсох боломжтой аж.

ы

Урьд өмнө нь дохионы хэлээр эрх зүйн хялбаршуулсан мэдээлэл гарч байгаагүй бөгөөд Монгол Улсад анх удаа хийгдэж байгаа ажил  гэнэ. Тус бүтээлийг CD хэлбэрээр түгээх бөгөөд мөн www.legalinfo.mn вебсайтад байршуулах юм байна.

ы

эж

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

huulich:
sain baina, hun burt tegsh bolomj ologoh ni chuhal
2015-02-25