Смит эхнэртэйгээ эргэн нийлжээ

img

Холливуудын нэрт жүжигчин Уилл Смит өнгөрсөн оны эхээр хоёр тийш болсон эхнэр Жаде Панкеттэй эргэн нийлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Смит сүүлд “Focus” гэх кинонд гол дүрийг бүтээсэн юм. Энэхүү кино өчигдөр Лос Анжелес хотноо нээлтээ хийжээ.


Нээлтэд жүжигчин залуу эхнэрээ дагуулан ирж, “Энэ бүсгүйн гараас 18 жилийн турш атгалаа. Өнгөрсөн хугацаанд энэ гарыг их үгүйллээ. Цаашид эхнэрийнхээ гарыг үхэх хүртлээ атгах болно. Гэр бүл минь эргэн нийлсэнд баяртай байна. Үнэнч хайрыг тийм ч амархан салгаж болдоггүйг ойлгов. Гэр бүлээсээ хол байсан ганц жил намайг их өөрчилсөн. Би тэдэнгүйгээр амьдарч чадахгүй гэдгээ ойлгосон” гэж хэлжээ.


Өнгөрсөн оны нэгдүгээр сард Жаде нөхрөө нэг бус удаа хуурч байснаа мэдэгдсэн юм. Энэхүү мэдэгдлийн дараа тэд салцгаасан билээ. Тэдний хүүхдүүд болох Жаден Смит, Уалон Смит нар жилийн хугацаанд ээжтэйгээ хамт амьдарч, аавтайгаа долоо хоногт 1-2 цаг л уулздаг байжээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
smit khuniikhee khuvid ch aviyasiinkhaa khuvid ch tugs tuguldur khun.
2015-02-25