Тээврийн хэрэгслийн татварын хэмжээнд өөрчлөлт ороогүй гэв

img

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын автотээврийн хэрэгслийн албан татвар төлөх, хураах ажлыг шинэ системээр явуулах болсонтой холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ.

ө

Мэдээллийн үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал “Үзлэг оношилгоо хуваарийн дагуу үргэлжилсээр байдаг ч манай иргэд тавдугаар сарын сүүлээр л бүгдээрээ автомашинаа оношилгоонд оруулах болж оношилгооны төвүүдийн ачаалал ихэсдэг. Тиймээс Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Нийслэлд автотээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталлаа. Автотээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр зохицуулалт хийсэн” хэмээн ярьлаа.

 Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар :

1,6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард

2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард

3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард

4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард

5, 0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө.

Захирамжийн дагуу нэг, хоёрдугаар сард оношилгоонд орох байсан 1, 2, 6, 7-ын цифрээр төгссөн дугаартай машинууд энэ сарын үлдсэн хоногууд болон гуравдугаар сардаа багтаж оношилгоондоо хамрагдана.

Автомашины улсын дугаараас хамаараад саруудад хуваагдан төлөх нь хугацаа дуусахаас өмнө банкууд, оношилгооны цэгүүдэд үүсдэг дараалал, ачааллыг бууруулах бөгөөд иргэд цаг хугацаа алдалгүй төлөлтөө хийх боломж олгожээ.

Тодруулбал, автотээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг онлайн, интернет, мобайл банкаар шууд төлдөг болгосон байна.

ө

Албан татварын хэмжээ: Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг дараахь хэмжээгээр ногдуулна. Автотээврийн хэрэгслийн татварын хэмжээнд ямар нэгэн байдлаар өөрчлөлт ороогүй аж. а






























Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ