Элсэгчид монгол хэл бичгийн шалгалтыг хоёр удаа өгнө

img

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 9-нд эхлээд байгаа билээ. Өмнөх жилүүдэд хоёрдугаар сарын 1-нээс эхэлдэг байсан бүртгэл энэ жил журамд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хэд хоногоор хойшилсон аж. Элсэлтийн шалгалтын журамд монгол хэл бичгийн шалгалттай холбоотой хэд хэдэн өөрчлөлт оруулсан байна.

d

Тухайлбал, монгол хэл бичгийн шалгалтад орох өмнөх онд төгссөн шалгуулагчдын  бүртгэл Улаанбаатар хотын цагаар энэ сарын 9-ний 09:00 цагт эхэлж, гуравдугаар сарын 09-ний 18:00 цагт дуусах аж.  Мөн хугацаа цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй байхаар болжээ.

Түүнчлэн энэ онд 12 дугаар анги төгсөж буй шалгуулагчид монгол хэл бичгийн шалгалтад тусгайлан бүртгүүлэхгүй бөгөөд БҮТ-өөс бүх сурагчдын мэдээллийг баталгаажуулж бүртгэлийг хийх юм байна.

d

Харин өмнөх оны шалгуулагчид заавал онлайнаар энэ шалгалтын бүртгэлд хамрагдах учиртай аж.

Ингээд Монгол хэл бичгийн шалгалтыг хоёр удаа авах юм. Эхний шалгалтаас 400-аас доош оноо авсан шалгуулагчид дахин энэ шалгалтад хамрагдах  боломжтой юм байна. Гэхдээ эхний  шалгалтад хамрагдаагүй шалгуулагчид дараагийн шалгалтад орох боломжгүй. Үүнээс гадна элсэлтийн шалгалтад орохдоо авчирдаг байсан материал дээр Монгол хэл бичгийн шалгалтад тэнцэж элсэлтийн шалгалт өгөх эрхтэй болох аж.

d

Энэ жилийн хувьд ЕБС-ийг 19293 сурагч төгсөж байгаа бөгөөд үүн дээр өмнөх онд төгссөн шалгуулагчид нэмэгдээд нийт 25 мянга орчим шалгуулагч элсэлтийн шалгалт өгөх юм байна.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hhhhh:
ene oni jishig daalgawriig tawih heregtei bna
2015-02-25