Өмнөд Солонгост халдлага гарчээ
Сөүлээс 120 км-ийн цаана байрлах Сежон хотын нэгэн дэлгүүрт өглөөний 8.00
цагийн үед зэвсэглэсэн этгээд халдаж, гурван хүний аминд хүрсэн тухай “ВВС”
агентлаг мэдээллээ. Гэмт этгээд халдлага үйлдсэнийхээ дараа өөрийнхөө амийг
егүүтгэсэн байна. Цагдаагийн газраас
мэдээлснээр амиа алдсан гурван хүний нэгийг нь гэмт этгээд таньдаг байсан
гэв. Гэмт этгээд амиа алдсан эмэгтэйн
эгчийнх нь хуучин найз залуу нь байжээ.
Тус улсын Засгийн газар иргэдээ галт зэвсэг ашиглах болон хадгалахыг хориглож, хатуу хяналт тавьдаг юм. Мөн ангийн буугаа хүртэл цагдаагийн газарт хадгалуулдаг байна. Гэмт этгээд халдлага үйлдэхээсээ гурван цагийн өмнө цагдаагийн газарт хадгалуулсан хоёр гар буугаа очиж авчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ