Хэт даврагч хүү гэртээ харихыг хүсэв
Австралийн иргэн 17 настай Абдуллах Илмер гэх хүү өнгөрсөн оны
арваннэгдүгээр сарын эхээр өөрийгөө Иракийн хэт даврагч “Халифын вант улс”
бүлэглэлд элссэн тухайгаа мэдэгдсэн билээ. Хүүгийн эцэг цагдаагийнханд
мэдэгдэхдээ “Илмер фэйсбүүкээр нэг хүнтэй өдөр, шөнөгүй харилцдаг байсан. Нэг л
өглөө хүү минь яваад өгсөн” гэжээ. “Өөрийн хүсэлтээр хэт даврагч болсон Илмер
гэртээ харихыг хүссэн” тухай “www.aljazeera.com” мэдээллээ.
Хэт даврагч болсон гэх хүү ээж Бассима аль Бафийн утас руу “Би гэртээ харихыг хүсч байна. Буруу сонголт хийжээ. Ээжээ намайг уучлаарай. Хүү нь таныгаа маш их санаж байна. Би алхаж, хоол ч идэж чадахгүй байна. Яг одоо таныгаа санаад уйлж сууна. Хэдэн өдөр уйлснаа санахгүй байна” гэх мессежийг илгээжээ.
Илмер хэт даврагч болсны дараа Австралийн Засгийн газар түүний гадаад паспортыг хүчингүй болгосон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ