Т.Дашдэлэг генералыг өршөөлөөр суллажээ
Сар шинийн баярын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд эрүүгийн хэргээр ял шийтгүүлсэн зарим хүнд уучлал үзүүлсэн байна.
өа
Тэдний нэг нь ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэг юм. Тэрбээр байлдааны МИГ-21 онгоцны моторыг БНАСАУ-д 679.8 мянган ам.доллараар худалдахыг завдсан хэрэгт холбогдон, ял эдэлж байсан. Ийнхүү удаан хугацаанд хуулийн байгууллагад шалгагдаж, улмаар шүүхээс хорих ял сонсоод ялаа эдэлж байсан түүнд Ерөнхийлөгч өршөөл үзүүлж, суллажээ.
ө
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ