Генерал М.Жаргалыг маргааш шүүнэ
ЗХЖШ-ын Ар талын газрын даргаар ажиллаж байсан, БХЯ-ны харьяа “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” төрийн өмчит компанийн захирал асан, хошууч генерал М.Жаргалд холбогдох хэргийн шүүх хурал маргааш болно.
ө
Түүний хэргийг дүүргийн прокурор хянаж, ялын дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд багагүй хугацааг үджээ.
Генерал М.Жаргал бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт шалгагдаж байгаа юм.
ө
Тэгвэл маргааш буюу энэ сарын 26-нд түүнд холбогдох шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болох аж.
ө
Дашрамд дуулгахад, түүнд холбогдох шүүх хурал урьд нь хэд хэдэн удаа хойшилсон бөгөөд Сар шинийн өмнөхөн болсон шүүх хуралд генерал М.Жаргал согтуу ирсэн тул цагдан хорьсон байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ