Гэр хорооллын айлууд хогондоо дарагджээ
Нийслэлийн Баянзкүрх дүүргийн 23-р хорооны гэр хорооллын айлууд хогондоо дарагджээ.
k
Тодруулбал, тус дүүргийн 23- р хорооны 5-р хэсэг, Улиастайн 10 байрны орчмийн 108 айлын эргэн тойронд хогонд дарагдаж гүйцсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хогийн цэг, муу усны нүх, нийтийн бие засах газрыг хоёр айл хуваан авч, хашаа барьсан гэнэ. Ингэхдээ дүүргээсээ газар эзэмших зөвшөөрөл, хашааны дугаарыг авсан гэнэ.
f
Тиймээс тэндэхийн айлууд жорлон, муу усны нүхгүй, хогийн бункер тавих талбайгүй болсон тул хашааны гадна талаараа хог, угааадас, үнс, мөн өтгөн шингэнээ хувинд хийж энэ хогон дээрээ асгадаг юм байна.
f
Түүнчлэн, уг хогоос холгүйхэн хүүхдийн 6-р цэцэрлэг, гүний худгууд, хүнсний дэлгүүрүүд үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.
Иймд тухайн газрын оршин суугчид дүүргийнхээ удирдлагууд, 23-р хорооны албаны хүмүүсийг дээрх асуудалд анхаарлаа хандуулахыг хүсч байгаа ажээ.
f
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ