Улаанбаатарт 7 хэм хүйтэн

img

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд : Өнөөдөр баруун зүгийн нутгаар, 27-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. б Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн ихэнх нутгаар, төвийн нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, зүүн зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 15-20 хэм, Увс нуур болон Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 12-17 хэм, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 8-13 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна. б
Улаанбаатарт хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, 6-8 хэм хүйтэн байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ