Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Нийслэлийн Хангарьд ордны 14 давхрын Чуулганы танхимд

08:30 цагт “Төрийн аудитын байгууллагын Удирдах ажилтны семинар, зөвлөгөөн” зохион байгуулагдана. Утас: 88013455, 99998473

б

Стандартчилал, хэмжил зүйн газарт

09:30 цагт Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн ээлжит хурал  болно. Утас: 99006864

ө

НЗДТГ-ын хурлын А танхимд

10:00 цагт Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ээлжит хурал  болно. Хурлаар 2014 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хийсэн ажлыг танилцуулж, 2015 оны төлөвлөгөөг батлах тухай асуудлыг хэлэлцэнэ. Утас: 99666553

б

СХД-ийн Иргэний танхимд

10:30 цагт 3 сая дахь иргэний нас чацуутан 18 хүүхдэд батламж гардуулах ёслол болно. Утас: 99996431

ө

Монгол цэргийн музейд

11:00 цагт  Монгол үндэсний бэлэгдэл, хээ угалзыг бусад орон булаалдаж эхэлсэнтэй холбогдуулан түүнийг олон нийтэд дэлгэрүүлэн таниулах, дэлхийн өвд бүртгүүлэх зорилго бүхий "Монгол бэлэгдлээ дээдлэе" цогц үйл ажиллагааны нээлтийг Батлан Хамгаалахын яам, Монгол цэргийн музей, “Нобелийн шагналтнууд” хүүхдийн номын сан хамтран зохион байгуулна. Утас: 99882352

б

Аж үйлдвэрийн яаманд

11:30 цагт Аж үйлдвэрийн яам, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-тэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна. Энэхүү төслийн зорилго үндэсний болон орон нутгийн түнш байгууллагуудын чадавхыг сайжруулснаар эрдэс баялаг, түүхий эдийн салбарын чадамжийг ашиглан өргөн цар, хүрээтэй, тогтвортой өсөлтийг бий болгоход оршино. Утас: 88022804, 88989878

б

Үндэсний мэдээллийн төвд

12:30 цагт Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс ТББ-уудтай хамтран Урт нэртэй хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар мэдээлэл хийнэ.

б

Тусгаар тогтнолын ордны Бага танхимд

14:00 цагт Эх орончдын өдрийг угтаж “Thanks man” клуб, МУИС-ийн Түүхийн тэнхим хамтран УБ хотод үйл ажиллагаа явуулдаг ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд зохион байгуулж буй ”МОНГОЛЫН ТҮҮХ”-ээ хэн сайн мэдэх вэ, олимпиад  болно. Утас: 88111483, 99220020, 99274991

б

Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд

14:00 цагт Оюутан залуусын уран бүтээлийн “Мetamorphosis“ үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 9418581, 99029228

f

www.shuud.mn

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ