“Charlie Hebdo” эргэн ирлээ
Францын шог сэтгүүл “Charlie Hebdo” энэ сарын эхээр түр завсарлага авсан билээ. Тэгвэл сэтгүүлийн хамт олон эргэн ирж шинэхэн дугаараа худалдаанд гаргасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өчигдрөөс худалдаанд гаргасан тус сэтгүүлийн шинэ дугаарын нүүр хуудаст Францын “Фронт” намын дарга Марин Ле Пен, Ромын хамба ламтан Францис, экс Ерөнхийлөгч Николь Саркози нарыг нохойгоор дүрсэлсэн бол исламын шашинтнуудыг чоно болон хонь болгожээ. Сэтгүүлийн нүүрний дэвсгэрийг улаан өнгөөр хэвлэсэн бөгөөд “Бид эргэн ирлээ” гэх үгийг нүүрний доод хэсэгт байршуулсан байна.
1
Шинэ дугаар өмнөх дугаар шигээ олны анхаарлыг төдийлөн татаж чадсангүй хэмээн хэвлэлүүд онцолж байна. Хамба ламтан Францисийн дэмжигчид тус сэтгүүлийг буруутгаж, жагсахаа сануулжээ. “Өмнөх дугаар исламын шашинтнуудыг дургүйцэлтэй нүүр тулсан. Өнөөдөр хэвлэлтэд гарсан дугаар христийн шашинтнуудын эсэргүүцэлтэй учрах бололтой” хэмээн тус улсын Ерөнхий сайд твиттертээ жиргэжээ.
Өнгөрсөн сар худалдаанд гарсан исламын шашны тэргүүн Мухаммедийн зурагтай сэтгүүл найман сая еврогийн ашиг олжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ