Ники Минажийн менежер амиа алджээ

img

Реппер гүнж гэгддэг Ники Минажийн менежер 31 настай Девон Пикетт харамсалтайгаар амиа алдсан байна. Тэрээр хоёр найзынхаа хамт шөнийн клубээр үйлчлүүлж байхдаа хэсэг залуустай муудалдаж, цээжин тус газраа таван удаа хутгалуулж амиа алджээ. Цагдаа нар Пикетт болон найзуудтай нь муудалцсан 10 гаруй залуусыг баривчилсан тухай “TMZ” сайт мэдээллээ.

1

“Пикетт амиа алдлаа” гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсны дараа Минаж Лас Вегас хотноо зохион байгуулагдах байсан фэн уулзалтаа хойшлуулжээ. Минаж твиттертээ “Харамсалтай байна. Бидний нөхөрлөл өнөөдрөөр дууслаа. Буруутан заавал шийтгэлээ амсах болтугай” гэж жиргэжээ. Ирэх сарын 12-наас Минаж аялан тоглолтоо хийхээр төлөвлөсөн юм. Менежерийнх нь үхлээс болж дуучин бүсгүй тоглолтоо хойшлуулж магадгүй хэмээн хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

reader:
sagsuurch bgad heden bandi nart l hutagluulsan bhdaa
2015-02-26