Египетэд “H5N1” бүртгэгдэв

img

Египетийн нийслэл Каир хотоос холгүй байрлах нэгэн шувууны фермээс “H5N1” илэрсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Албаныхан тус шувууны фермийг хааж ойр орчимд нь хөл хорио тогтоосон байна. Мөн фермийн эзний хүү “H5N1”-ийн халдвар авсан нь тогтоогдож, эмнэлэгт хүргэгджээ.

1

Ерөнхийлөгч Абдуль Фаттах аль Сиси нийслэл хотоос холгүй шувууны ханиад бүртгэгдсэн учир эрсдлээс сэргийлж Каирт бүх төрлийн шувууны мах борлуулахыг хориглож, томоохон захуудыг хаах шийдвэр гаргасан байна. Өнгөрсөн жил тус улсад “H3N1” гэх шинэ төрлийн шувууны ханиад бүртгэгдэж, гурван хүн амиа алдаж байжээ.

“H5N1” вирус тус улсаас гадна Энэтхэг, Хятад, Хонконг, Вьетнам, Асвстрали, Канадад бүртгэгдэж, 100 сая гаруй тахиа, нугас устгажээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ