Мадонна тайзнаас унажээ

img

Дуучин Мадонна тайзнаас унаж, эмнэлэгт хүргэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Лондон хотын “O2” театрт өчигдөр “BRIT” шагнал гардуулах ёслол зохион байгуулагдсан юм. Энэхүү наадамд 100 гаруй алдартан оролцжээ. Наадмын үеэр Мадонна сүүлд гаргасан “I'm Going” гэх дуугаа дуулжээ. Түүнийг дуулж байхад хормой нь шатанд тээглэж тайзнаас унасан байна. Мадоннаг тайзнаас унасны дараа зохион байгуулагчид шууд эфирээ хэсэг хугацаанд зогсоож, түүнийг эмнэлэгт хүргэсэн аж.

1

Мадоннагийн хэвлэлийн төлөөлөгч Энжила “Мадонна тайзнаас унах үедээ баруун хөлийнхөө шагайг мулталсан. Эмч нар 2-3 хоногийн дараа эмнэлгээс гарахыг зөвшөөрсөн” гэж хэлжээ. Мадоннаг эмнэлэгт хүргэгдсний дараа дуучин Тэйлор Свифт “Дуучин бидний ажил мэргэжил хэтэрхий эрсдэлтэй” гэж жиргэсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ