Хорихоос ангиас суллагдсан иргэдийг сургалтанд хамруулжээ

img

Орхон аймгийн хөдөлмөрийн хэлтэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран ажиллах гэрээтэй аж. Уг гэрээний хүрээнд өнгөрсөн 2014 онд хорих ангиас суллагдсан  21 иргэнд барилгын өргөн мэргэжлээр буюу барилгын засал, цахилгаанчин, засварчин гагнуурчин зэрэг мэргэжлээр сургаж чадамжийн гэрчилгээ олгожээ.

ө

Сургалтанд хамрагдсан иргэдийн 8 нь  ажлын байртай болсон байна.

ө

Мөн хамтран ажиллах хүрээндээ хорих ангиас суллагдсан болон асрамжаас гарсан иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ үзүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл хүргэх, ажил хайгчаар бүртгэх, ажил олгогчийг дэмжих арга хэмжээний талаар танилцуулга явуулж ажилд зуучлах үйлчилгээ үзүүлэх, хорих ангиудад ял эдэлж буй ялтнуудад суллагдсаны дараа хэрхэн ажлын байртай болох талаар зөвлөгөө өгч эхэлжээ.

ө

Түүнчлэн, хорих ангиас суллагдсан иргэдийг ажлын байраар хангасан ажил олгогч байгууллагад цалингийн урамшуулал олгодог аж. Энэ нь тухайн ажилдаа тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бий болгодог юм байна.

Б. Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ