Зэвсгээ эргүүлэн татахаа хойшлуулав

img

Украины удирдлагууд сөргөлдөөний бүсээс хүнд даацын зэвсгээ эргүүлэн татахаа хойшлуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус улсын Ерөнхий сайд Арсений Яценюк “Минскийн гэрээнд заасан нөхцлийг салан тусгаарлагчид биелүүлэхгүй байна. Аюулгүй байдал, оршин суугчдын амь насыг хамгаалахын тулд зэвсгээ эргүүлэн татах ажиллагаагааг хэсэг хугацаанд хойшлуулахаар боллоо. Салан тусгаарлагчид өнөөдрийг хүртэл галт зэвсгээсээ татгалзаагүй байна. Өнөөдрийг хүртэл зүүн хязгаарт буун дуу хадаж байна” гэж хэлжээ.

1

“Нормандын дөрвөл”-ийн байгуулсан Минскийн гэрээнд “Армийнхан болон салан тусгаарлагчид гэрээ хэрэгжиж эхэлсэн өдрөөс галт зэвсгээсээ татгалзаж, хоёр хоногийн дараа сөргөлдөөний бүсээс хүнд даацын зэвсгээ эргүүлэн татах” гэж заасан юм.

Оросын Ерөнхийлөгч В.Путин “Дээрх шийдвэр сөргөлдөөнийг улам даамжруулах болно. Украины удирдлагууд болон салан тусгаарлагчид Минскийн гэрээг зөрчиж байна” гэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ