Галаас 30 сая төгрөгийн өмч хөрөнгийг аварчээ
Өнгөрсөн хоногийн хугацаанд гал түймрийн 10, аврах ажиллагааны 1 дуудлагаар Аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллажээ.
d
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 34 дүгээр ангийн гал унтраах тасгийг очиход 5х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан. ГАл түймрээс 20 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
d
Мөн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 45 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 63 дугаар ангийн гал унтраах тасгийг очиход 5х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан. Нийт 10 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
f
Түүнчлэн, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 25 дугаар гудамжинд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 34 дүгээр ангийн тасаг унтраасан байна.Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ