Украин руу тусламжийн цуваагаа илгээжээ
Оросын Засгийн газар Украин руу
арав дахь ээлжийн тусламжийн цуваагаа илгээсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хүнс болон шаардлагатай бараа тээвэрлэсэн 120
ачааны машин Украины хилийн зүг хөдөлсөн тухай хэвлэлүүд мэдээлж байна. “Тусламж
маргааш зорьсон газраа хүрнэ” гэж Оросын Онц байдлын яамны төлөөлөгч Олен
Воронов мэдэгджээ. “Энэхүү тусламжийг хилээр нэвтрэхээс өмнө Украины
төлөөлөгчид хянах бүрэн боломжтой” гэж Воронов онцолсон байна.
Украины зүүн хязгаар руу ОХУ өнгөрсөн жил 250 сая ам.долларын өртөг бүхий хүмүүнлэгийн тусламж илгээсэн байна. Минскийн гэрээ хэрэгжиж эхэлсэн учир Путин зүүн хязгаар руу тусламж илгээхийг зөвшөөрчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ