Э. Амартүвшин “шилдэг 20”-д багтлаа
2007 оноос эхлэн Их Британийн “ВВС”
агентлаг олон улсын дуурийн дуучдын дунд “Cardiff Singer of the
World” наадмыг зохион байгуулах
болсон юм. Энэхүү наадамд энэ жил Монгол Улсыг төлөөлж гавьяат жүжигчин Э.Амартүвшин
оролцож байна. Наадмын зохион байгуулагчид өчигдөр Лондон хотноо сүүлийн шатанд
өрсөлдөх “шилдэг 20” дуучны нэрийг зарласан тухай “www.bbc.co.uk” мэдээллээ. Шилдгүүдийн тоонд Монголоос оролцож буй Э.Амартүвшинбагтсан байна.
Монголоос гадна Франц, Итали, Их Британи, Мальта, Норвеги, АНУ, Өмнөд Солонгос, Беларусь, Украин, Турк, Өмнөд Африкийн дуучин шалгарчээ. Наадмын эцсийн шат ирэх зургадугаар сарын 14-21 хооронд Парист зохион байгуулагдах билээ. Уг уралдааны ялагч болор цом болон 15.000 еврогийн шагнал хүртэх бол удаах байрт шалгарсан оролцогч 5.000 евро гардах юм байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ