425 дугаар хорих ангийг жирийн дэглэмтэй болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Уг хуралдаанаар хорих ангиудын ачааллыг тэнцвэржүүлэх шаардлагатай хэмээн үзэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Говьсүмбэр аймаг дахь чанга дэглэмтэй хорих 425 дугаар ангийг жирийн дэглэмтэй хорих анги болгохоор шийдвэрлэжээ.
а
Тус хорих ангийг жирийн дэглэмтэй болгон өөрчлөн зохион байгуулахад харуул хамгаалалтын үйл ажиллагаанд хүндрэл учрахгүй, нэмэлт тоноглол хийх шаардлагагүй тул хөрөнгө, санхүүгийн хүндрэл гарахгүй гэнэ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ