Крис Браунд виз олгохоос татгалзжээ

img

Дуучин Крис Браун аялан тоглолтын хуваарийнхаа дагуу энэ сарын 25-27-ны өдрүүдэд Канад улсад тоглолтоо хийх байжээ. Тус улсын Засгийн газар Крист виз олгохоос татгалзсан байна. Виз олгоогүй шалтгаанаа албаны хүмүүс тайлбарлаагүй ч Крис Брауны өмнө холбогдож байсан хэрэгтэй ямар ч хамааралгүй хэмээжээ. Дуучин залуу энэ жилээс эхлэн уран бүтээлдээ эргэн ирж буйгаа зарласан юм. Тэрбээр хар тамхи, танхайрсан, согтуугаар жолоо барьж хурд хэтрүүлсэн гэх мэт хэргээр 2.5 жилийн ял сонсч, нэг жил хоригдож, өнгөрсөн оны дундуур суллагдсан билээ.


Крис твиттертээ “Би шинэхэн уран бүтээлээ Канадын фэнүүддээ хүргэхийг хүссэн юмсан. Даанч надад виз олгосонгүй. Виз олгох өдрийг хүртэл хүсэлтээ Канадын удирдлагуудад хүргэх болно” гэж жиргэжээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ