Амиа алдсан охины төлөө зул өргөж жагсана
Төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт дөрвөн настай охин амиа алдсан хэрэг энэ сарын 21-нд гарлаа. Уг хэргийн талаар талийгаач охины ээжийн найз өчигдөр өөрийн цахим хуудаснаа бичиж, олон нийтэд мэдээлсэн.
Тэгвэл ээжүүд талийгаач охины төлөө зул өргөж, тайван жагсахаар боллоо. Уг арга хэмжээ энэ сарын 28-нд буюу бямба гаригийн 18 цагт Чингисийн талбай дээр болох юм байна.
а
Жагсаалыг “Ээж бүхний дуу хоолой” группын ээжүүд зохион байгуулж буй юм.
Тэд хүчирхийлэлийн золиос болж, эмгэнэлтэйгээр амиа алдсан охины төлөө, хүүхдийн эрхийн төлөө ийнхүү зул өргөж, таван минутын чимээгүй зогсолт хийх юм байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ