Хүү төрвөл Пол гэж нэрлэнэ гэв
Холливуудын нэрт жүжигчин Вин Дизелийн эхнэр
Палома Жименз жирэмсэн болжээ. Хосууд ирэх зургадугаар сард шинэ хүнээ хүлээн
авна гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хосууд охин, хүүтэй билээ.
Дизель твиттертээ “Хэрвээ би хүүтэй болбол Пол гэж нэрлэнэ. Анд минь чи миний хувьд үнэ цэнэтэй нэгэн. Чамгүйгээр өнгөрүүлсэн цаг хугацаа миний хувьд шаналал байлаа. Эхнэр минь жирэмсэн болсныг дуулаад саяхнаас уйтгар гунигаа мартаж эхэллээ” гэж жиргэжээ.
“Галзуу хурд” киноны од Пол Уолкер 2013 оны арванхоёрдугаар сарын 1-ны өдөр авто ослоор амиа алдсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ